Мэргэн ухаан ба мэдлэг
Language: Монгол
zolnamar (#210)
54 Plays

1. 1 Коринт 3:19-20 (АБ2004)
Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь "Мэргэн хүмүүсийг Тэр башир байдлаар нь барьдаг" гэж бичигджээ. Мөн "Мэргэн хүмүүсийн эргэцүүлэл нь дэмий хоосон зүйл гэдгийг Эзэн мэддэг" гэжээ.
2. Иаков 1:5 (АБ2004)
Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.
3. Сургаалт үгс 1:7 (АБ2004)
ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.
4. Дуулал 111:10 (АБ2004)
ЭЗЭНээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.
5. Колоссай 2:8 (АБ2004)
Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.
6. 1 Тимот 2:4 (АБ2004)
Тэрээр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг.
7. Номлогчийн үгс 7:12 (АБ2004)
Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.
8. 1 Коринт 1:20 (АБ2004)
Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?
9. Исаиа 11:2 (АБ2004)
ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино.
10. 1 Иохан 4:18 (АБ2004)
Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.
11. Матай 7:7-8 (АБ2004)
Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.
12. Сургаалт үгс 13:4 (АБ2004)
Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.
13. Дуулал 119:97-98 (АБ2004)
Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
14. Дуулал 5:1 (АБ2004)
ЭЗЭН, үгэнд минь чих тавьж, Ёолох дууг минь анхаараач.

Comments