Сид Рофын олж мэдсэн эдгэрэлийн талаарх ишлэлүүд
Language: Монгол
zolnamar (#211)
278 Plays


Би ихэнх Христ итгэлт хүмүүсийн итгэл болон эдгэрэлийнх нь нууцыг олж мэдсэн юм. Хэдийгээр энэ талаарх олон ном байдаг ч тэдгээр нь нэг л бодлогошруулж орхидог. Би 40 гаруй жилийн өмнөөс энэ талаар судалж эхэлсэн. Би Библиэс суралцах үедээ гайхалтай зүйлийг олсон. Эхлээд би Библиэс итгэл болон эдгэрэлийн талаарх бүх ишлэлүүдийг олж жагсаан бичсэн. Дараа нь тэр урт жагсаалтаа хураангуйлсан. Тэгээд өөрийнхөөрөө эрэмбэлж эцэст нь тэдгээрийг тунгаан бодсон.

Дараах ишлэлүүд бол эдгэрэлийн талаарх миний үүсгэсэн жагсаалт юм. Эдгээр амлалтуудыг та тунгаан бодвол тэдгээр нь таны толгойноос таны зүрх рүү орох болно. Энэ нь та өөрийн оюун бодолдоо тэдгээрийг хүлээн зөвшөөрч итгэл болгон өөрчлөх үйл явц юм. Энэ зүйл болох үед та Тэнгэрийн Хаанчлал гэж нэрлэгддэг ер бусын гайхалтай үүдээр орох болно.

Эдгээр ишлэлүүдийг та тунгаан бодох үед итгэл болон эдгэрэл нь танд цаашид нууцлаг зүйл байхаа болино.


1. Еврей 11:6 (NIV)
Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.
2. Иошуа 1:7-8 (NIV)
Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно.
3. Египетээс гарсан нь 23:25-26 (NIV)
Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил. Тэгвэл Тэр чиний талх, усыг ерөөх болно. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна. Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би наслах ёстой насыг чинь наслуулна.
4. Ром 10:17 (NIV)
Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.
5. Исаиа 53:4-5 (NIV)
Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.
6. Марк 11:23-24 (NIV)
Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан "Өргөгдөж тэнгист хаягдагтун" гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно. Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно.
7. Дуулал 86:15 (NIV)
Харин ЭЗЭН Та бол өршөөлт, нигүүлсэлт, уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян Бурхан юм.
8. Сургаалт үгс 4:20-22 (NIV)
Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул. Үгсийг маань чих тавин сонс. Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв. Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд Тэр хүний бүх биед эрүүл мэнд юм.
9. Үйлс 10:38 (NIV)
Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.
10. Дуулал 1:1-3 (NIV)
Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ! Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй.Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.
11. Ром 4:17-21 (NIV)
(Энэ нь "Би чамайг олон үндэстний эцэг болгосон" гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь өгөгч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. "Чиний үр удам ийм болно" гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн. Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй. Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн, Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа.
12. Исаиа 54:17 (NIV)
Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм" гэж ЭЗЭН зарлиг болгов.
13. Иохан 10:10 (NIV)
Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм.
14. Матай 28:18-19 (NIV)
Есүс ойртон ирээд, тэдэнд -Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун.
15. Лук 10:19 (NIV)
Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.
16. 2 Петр 1:3-4 (NIV)
Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг соёрхсон. Эдгээрээр дамжуулан Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм.
17. 1 Иохан 3:8 (NIV)
Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ.
18. 1 Петр 3:9 (NIV)
Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.
19. Исаиа 55:10-12 (NIV)
Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, (харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг, идэгчид талхыг нь хангадаг.) Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй. "Учир нь чи баяртайгаар гарч явж, амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, талын бүх модод алга ташицгаана.
20. Зефаниа 3:17 (NIV)
Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана. Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.
21. Филиппой 2:9-10 (АБ2004)
Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж...

Comments