1. Дуулал 91:1
(АБ2004)
Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
|
2. Дуулал 91:2
(АБ2004)
Би ЭЗЭНд хандан "Миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан минь" гэнэ.
|
3. Дуулал 91:3
(АБ2004)
Учир нь чамайг анчны урхинаас, бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.
|
4. Дуулал 91:4
(АБ2004)
Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно.
Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.
|
6. Дуулал 91:6
(АБ2004)
Мөн харанхуйд явагч тахлаас ч, үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.
|
7. Дуулал 91:7
(АБ2004)
Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн чиний баруун гар талд унавч, энэ нь чамд халдахгүй.
|
8. Дуулал 91:8
(АБ2004)
Чи зөвхөн нүдээрээ хараад л хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.
|
9. Дуулал 91:9
(АБ2004)
Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.
|
10. Дуулал 91:10
(АБ2004)
Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.
|
11. Дуулал 91:11
(АБ2004)
Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.
|
12. Дуулал 91:12
(АБ2004)
Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ тэд чамайг гар дээрээ өргөн явна.
|
13. Дуулал 91:13
(АБ2004)
Чи арслан, наж могойг гишгэж, залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.
|
14. Дуулал 91:14
(АБ2004)
Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.
|
15. Дуулал 91:15
(АБ2004)
Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно.
|
16. Дуулал 91:16
(АБ2004)
Би түүнийг урт амьдралаар хангаж, түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.
|
# | User | Score | Accuracy | # Blocks | Time | Difficulty | Date |
---|---|---|---|---|---|---|---|
1 | blake.maile31 | 37 | 66.6% | 2 | 2.774s | Easy | 3 months ago |